ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймгийн ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН үйл ажиллагаатай танилцлаа

2017-04-20

Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Одбаяр, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Т.Азбаяр нар Дорноговь аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар, Агропарк, МЭАЦ-ийн лабораторийн үйл ажиллагаатай тус тус танилцан харилцан саналаа солилцлоо. ХХАА-н газар нь үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар, мал аж ахуйн салбар, мал эмнэлгийн салбар, лабораторийн салбаруудад 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Дорноговь аймгийн нутагт 3988 малчин өрх 1,752 сая толгой мал, хилийн зурваст 75,0 мянган толгой мал, гадны аймгаас 45,0 мянган толгой мал хаваржиж байна. Хаваржилтын бэлтгэл ажилтай холбогдуулан сум дундын аюулгүй нөөц өвснөөс 275 тн өвсийг малчдад үнэгүй тарааж мал төллөлт 34,6 хувьтай байна. Дэлгэрэх суманд шүлхий өвчний 2 голомт, Эрдэнэ суманд 1 голомт гарсны улмаас нийт 115 толгой малыг устгаж, өвчин гарсан сумдад ариутгалын бодис, халдвар хамгааллын хувцсаар хангасан. ХХААГ-аас органик үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Дорноговийн тарвас”, “Өрхийн тариаланг өөрийн хашаанаас”, “Хадлангийн салаа” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид мах боловсруулах бага оврын үйлдвэр, сүү боловсруулах үйл ажиллагааг дэмжин 3 суманд сүүний танк байршуулах, Айраг, Даланжаргалан сумдад Хадлангийн салааны иж бүрдэл байгуулах, хүлэмжийн аж ахуйн цогцолбор, ноос угаах үйлдвэрийг байгуулахаар зорин ажиллаж байна. Агропарк хүлэмжинд хүнсний ногоо тариалангийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%