БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Ардын Их Хурлын дарга Оюунчимэг, БНХАУ-ын Эрээн хотын ИТХ-ын боомт гадаад харилцаа, үндэстэн шашин суртахуун, харьяатын асуудал эрхлэх зөвлөлийн дарга Оюунбилэг болон албаны бусад хүмүүс өнөөдөр буюу 04-р сарын 21-ний өдөр Замын-Үүд суманд албан айлчлал хийлээ. Тус айлчлалын үеэр Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр нар Эрээн хотын албаны хүмүүстэй Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Ерөнхий Боловсролын 1 дүгээр сургууль, 3 дугаар цэцэрлэг болон хот тохижилтын газраар айлчлал хийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэхүү айлчлалаар Эрээн хотын Ардын хурлынхан 2017-2020 онд 2 орны хоорондын боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын хамтын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлж мөн бизнес эрхлэгчид, иргэдийг хилээр саадгүй нэвтрэх тал дээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хоёр улсын хил дамнасан худалдааг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахад үр дүнгээ өгсөн айлчлал боллоо.