Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр тэргүүтэй, Тэргүүлэгч, Төлөөлөгчийн төлөөлөл, Хурлын ажлын албаны ажилтнууд 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирлээ.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзан хурлын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар товч танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.
Туршлага солилцох үеэр Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө,
Чингэлтэйд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа, 3 дугаар хорооны Иргэний танхимын
өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.