ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Иргэний танхимын хэлэлцүүлэгт урьж байна

2017-04-22

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс батлах, аймгийн ЗДТГ-аас боловсруулж буй дэд хөтөлбөрүүдийн төсөлд иргэд та бүхнээс санал авах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагт Соёмбо цогцолбор дахь Иргэний танхим-д хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа тул сонирхсон иргэд та бүхэн өргөнөөр оролцож санал бодлоо илэрхийлнэ үү.

Дэд хөтөлбөрүүд:

1.Шинээр сургууль төгссөн залуучуудыг  ажиллуулахтай холбоотой гарсан зардлыг ажил олгогчид бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлөх, ажил олгогчийн бий болгосон ажлын байранд тухайн иргэнийг тогтвортой ажиллахыг урамшуулах санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор

Орлоготой залуу” орон нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөр,

2.Ажлын байрыг хадгалан,  шинэ ажлын байр нэмэгдүүлж буй ажил олгогчийг урамшуулан дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах зорилгоор  Ажлын байр  хөтөлбөр,                   

 3.Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, коллеж, их дээд сургуульд  суралцагчдыг хичээлээсээ хөндийрөхгүйгээр ажил, хөдөлмөр хийж туршлагажих, орлого олоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Оюутны ажлын байр” оюутан суралцагчдыг ажлын байраар хангах хөтөлбөр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%