Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уламжлал болгон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Хурлын Цэцэрлэгт
хүрээлэнгээс улиас, хайлаас, сухай гэсэн 3 төрлийн нийт 9000 гаруй модны
суулгацыг авчирсан юм. Тухайн модны суулгацыг аймгийн Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн
хөрсөнд суулгах үйл ажиллагаа 04 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.Аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр тэргүүтэй төлөөлөгчид, ажлын алба
болон “Тохижилт-Сайншанд” хот тохижилт, FXB
байгууллагуудын хамтарсан нийт 100
гаруй хүмүүс энэхүү говь нутгийн эрс тэс цаг агаарт тохиромжтой модыг
суулгалаа.