Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр, Дезерт Солар Пауэр Вуан ХХК-ийн захирал Э.Батзаяа, Хавиер Лопез Зарракюнос нар болон бусад албаны хүмүүс 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах Монголын хамгийн том 30МВт-ын нарны цахилгаан станцын шав тавих ёслолд оролцлоо.
Тус
нарны цахилгаан станцыг барих ажлыг Герман улсын хөрөнгө оруулалтаар Дезерт
Солар Пауэр Вуан ХХК гүйцэтгэх юм. Сайншанд сумын III багийн нутаг дэвсгэрт 714000 м.кв талбайд
баригдах бүтээн байгуулалтын хүрээнд түр болон байнгын 150 гаруй ажлын байр
шинээр бий болох аж. Энэхүү нарны цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим
хүчний нөөцийн тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний импортыг бууруулах,
байгаль орчинд сөрөг нөлөөгүй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр бий болох бөгөөд
жилд 52,276 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчинд
нийлүүлэх юм байна. Бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сараас эхлэн энэ ондоо
дуусгахаар төлөвлөж байна.