Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга
Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр нар
болон бусад албаны хүмүүс 04 дүгээр
сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор, Дорноговь аймгийн
Ахмадын холбооноос зохион байгуулж буй “Ахмадаа дээдэлж, Ачийг санана”
шинэчлэгдсэн “Ахмад настны хууль”-ийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн
ажиллагаанд оролцлоо.
Тус арга хэмжээнд МАхХ-ын ерөнхийлөгч Ц.Сүхбаатар,
аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд
сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр, аймгийн Ахмадын хорооны дарга
С.Ичинхорлоо нар ахмадуудад шагнал
гардуулан хүндэтгэл үзүүлсэн юм. Аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр М.Чулуун,
Ц.Нэргүй нарыг тус тус шагналаа.