Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл
ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын Хөгжлийн төлөө хамтдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх
хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг Их бүтээн байгуулалтын
жил болгон зарлаж томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх нээлтийн шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 04 дүгээр
сарын 30-ны өдрийн 10:00 цагт аймгийн төв талбай дээр боллоо. Тухайн ёслолын
үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр,
аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын
захирагч С.Одбаяр, 1,2,3,6 дугаар багаас аймгийн ИТХ-д төлөөлөгч болон бусад
албаны хүмүүс оролцсон юм. Тухайн арга хэмжээний үеэр Дорноговь Их хөгжил
сангаас тусламж дэмжлэг нэн шаардлагатай 10 айл өрхөд өргөө цагаан гэр
гардуулан өглөө. Их бүтээн байгуулалтын шав тавих үйл ажиллагаа 1 дүгээр багт
баригдах Усан спорт сургалтын төв, Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, 2
дугаар багт баригдах Алтан говь худалдааны төвийн талбайн тохижилт, Халуун усны
барилга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, 3
дугаар багт баригдах 4D кино театр, Мандах наран- 2 хороолол, 6
дугаарт багт баригдах Иргэдийн хөгжлийн төвийн шавыг тус тус тавьсан юм.
“Иргэдийг хямд өртөгтэй орон сууц”-аар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх
зорилгоор тус аймгийн төвд “Мандах наран” 1000 айлын орон сууцны хорооллын
бүтээн байгуулалтын ажлыг Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан өөрийн хөрөнгө
оруулалтаар эхний ээлжийн 260 айлын орон сууцыг 2017 оны 4 дүгээр улиралд
ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Их бүтээн байгуулалтын үргэлжлэл болж
Сайншанд сумын 3 болон 7 дугаар багт тус бүр 260 айлын орон сууц нэмж баригдахаар
төлөвлөж байна.