ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон аймгийн удирдлагууд ард иргэдтэй уулзалт хийлээ

2017-05-02

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин,  Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр нар өнөөдөр буюу 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Саран хөхөө театрт ард иргэдтэй уулзалт хийлээ.

Тус уулзалтаар Засгийн газрын үйл ажиллагаа, улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, цаашид аймаг орон нутагт хийгдэх ажлын талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож хариу өглөө. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан уулзалтын үеэр Дорноговь аймагт хөгжүүлэх шаардлагатай байгаа аялал жуулчлалыг дэмжих асуудалд иргэн бүрийн оролцоо нэн чухал гэдгийг онцолсон бөгөөд иргэдээс ирүүлсэн саналыг өөрийн ажлын төлөвлөгөөнд тусгаж онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%