Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2016-2017 оны төгсөгчдийн “Мөнгөн хонхны баяр” өнөөдөр буюу 5-р сарын 15-ны өдөр ёслол төгөлдөр болж байна.
Төгсөлтийн баярт аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын Засаг даргын орлогч О.Ганбат, ЗДТГ-ын дарга Г.Тунгалагтуяа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгальтуяа болон албаны бусад хүмүүс оролцож нийт багш, төгсөгчдөдөө баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
Төрөлх сургуулийнхаа түүхэн хуудсанд нэгэн үеийнхэн болж, сурлага, урлаг, спортын амжилтаараа хамт олноо манлайлсан тэргүүний төгсөгчдийг шагнан ирээдүйн их үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө. Аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр ЕБ-ын 2 дугаар сургуулийн төгсөгч Дэлгэрсайхан овогтой Мөнх-Эрдэнэ шагнууллаа.
Эрдмийн их үйлсэд хүчин зүтгэж буй багш, сурган хүмүүжүүлэгчид, ирээдүйн эзэд болсон нийт төгсөгчдөдөө мөнгөн хонхны баярын мэнд дэвшүүлье.