ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”-ҮҮД ШАЛГАРЛАА

2017-05-15

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 15-ныг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх болжээ. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Шилдэг гэр бүлийг алдаршуулах” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгальтуяа, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга П.Долгорсүрэн нар болон албаны бусад хүмүүс шилдэг гэр бүлүүдэд шагнал гардуулж хүндэтгэл үзүүллээ. “Аймгийн 2017 оны шилдэг гэр бүл” –ээр Эрдэнэ сумаас Я.Галсан, Т.Алтанцэцэг, Замын-Үүд сумаас Д.Товуу, Я.Цэрэндаш, Айраг сумаас Б.Баасандорж, Г.Алтанцэцэг, Алтанширээ сумаас С.Сумъяа, Б.Ариунаа, Улаанбадрах сумаас Н.Цэвэгмэд, Д.Жавзандулам, Эрдэнэ сумаас Ж.Баярсайхан, Л.Сарангэрэл, Хатанбулаг сумаас А.Гантөмөр, Л.Цэвэлмаа, Дэлгэрэх сумаас Ч.Дорждэрэм, Н.Энхмөнх нарын гэр бүл тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%