ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МӨНГӨН ХОНХНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2017-05-16

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль болон аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийн 2016-2017 оны хичээлийн жилийн төгсөгчдийн “Мөнгөн хонхны баяр”-ын үйл ажиллагаа 05-р сарын 16-ны өдөр баяр хөөр, бахдам амжилтаар дүүрэн, ёслол төгөлдөр болж байна.

Энэхүү баярын өдрийг тохиолдуулан олимпиад, тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон тэргүүний багш, төгсөгчдийг шагнан баяр хүргэлээ. Аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр Ерөнхий Боловсролын 1-р сургуулийн багш Ц.Ариунсайхан, М.Оюунбилэг, Ерөнхий Боловсролын 1-р сургуулийн төгсөгч Б.Пүрэвжаргал, Б.Гэрэлцэцэг болон МСҮТ-ийн төгсөгч Б.Гантулга нар шагнууллаа.

Оюунлаг Монголын ирээдүйг төлөвшүүлэх гол цөм, тулах цэг нь болсон багш, сурган хүмүүжүүлэгч нарт, эх орны эзэд болсон нийт төгсөгчдөдөө “Мөнгөн хонхны баяр”-ын халуун мэндийг хүргэе.

Эрхэм баян – Эрдэм ном дэлгэртүгэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%