Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаар зарлигаар Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн Дорноговь аймгийн харьяат эхчүүдэд нийт 1 дүгээр зэргийн одонг 10 эхэд, 2 дугаар зэргийн одонг 137 эхэд тус тус олгосноос өнөөдөр “Соёмбо цогцолбор”-ын Хүндэтгэлийн өргөөнд Сайншанд сумын 1,2,3,4,6,7 дугаар багийн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одонг аймгийн аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын ИТХ-ын дарга Д. Эрдэнэбаяр, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч С.Одбаяр нар тус тус гардуулан өглөө.
- “Алтан гадас”
одонгоор - Сайншанд сумын 4 дүгээр багийн өндөр настан Гончигдоржийн Дорждэрэм
- “Хөдөлмөрийн
хүндэт медаль”-аар - Сайншанд сумын 4 дүгээр багийн өндөр настан Буяндэлгэрийн Гүнжидмаа,
Худалдаа эд хэрэглэгчдийн хоршооны нягтлан бодогч Мөнхийн Чимэдцэеэ
- “Цэргийн хүндэт медаль”-аар - Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч албаны
ахлах шийдвэр гүйцэтгэгч Доржсүрэнгийн Энхцэцэг нар тус бүр энгэрээ мялаалаа.
Нийт шагнал авсан иргэдийнхээ цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг
хүсэн ерөөе.