ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор уулзалт зохион байгуулагдлаа

2017-06-01

Өнөөдөр буюу Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор нээлттэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Тус уулзалтанд Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Эрдэнэбаяр, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Өлзийбүрэн, аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Б.Ганцоож нар тус тус хүрэлцэн ирж хүүхэд, залуучуудад тулгамдаж буй асуудлаар ярилцан тэдний санал бодлыг сонслоо.

Мөн Дорноговь аймгийн нийт 23 мянга гаруй хүүхдийг төлөөлөн “Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл”, “Хүүхдийн оролцооны байгууллага” болон ЕБ-ын 1, 2, 3, 5-р сургуулийн 15 сурагч оролцон, эрхзүйн хүрээнд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж нээлттэй ярилцлага өрнүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%