Аймгийн ИТХ-ын Хурлын 2016 оны 02/11 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн төлөө хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05-р сарын 10-ны өдрийн 44 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Дорноговь” аймгийн дэд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 06-р сарын 04-ний өдөр аймгийн төв талбайд боллоо. Тус нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг, Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Мөнхбаясгалан нар оролцлоо.
Энэхүү нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн нэгдсэн эмнэлгийн явуулын шинжилгээний лаборатори иргэдэд нээлттэй үйлчилж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Мандах, Даланжаргалан, Эрдэнэ сумдын Эрүүл мэндийн төвүүдэд пургон автомашиныг бэлэглэлээ.
2017-2020 онд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирусийн халдварыг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.