Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны
түүхт 20 жилийн ойн баярын ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 06 сарын 04-ний
өдөр аймгийн Саран Хөхөө театрт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд УИХ-ын
гишүүн, НАМЗХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүн О.Содбилэг, УИХ-ын гишүүн
Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн удирдлагууд, НАМЗХ-ны дэд
ерөнхийлөгч П.Батхүлэг, НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Э.Нарантунгалаг,
Дорноговь аймгийн НАМЗХ-ны дарга О.Ганбат болон мөн үе үеийн НАМЗХ-ны дарга,
тэргүүлэгч, гишүүн, дэмжигч нар оролцлоо.
Энэхүү арга хэмжээний үеэр тус холбооны үйл ажиллагаанд идэвх зүтгэл гаргаж
үр бүтээлтэй ажилласан зарим тэргүүний залуучуудыг шагнаж урамшууллаа.
Монголын залуусын зүрхэнд, тархинд
Монгол эх орны маргаашийн хувь заяа зураастай!