Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран зохион байгуулсан “Хамтарсан баг”-ийн гишүүдийн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” зэрэг холбогдох хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах үндсэн ойлголтыг өгөх, багийн ажиллагаа, арга зүйн удирдлагаар хангах, чадавхжуулах зорилго бүхий “Хамтарсан багийн гишүүдийг чававхжуулах” сургалтыг энэ оны 06 дугаар сарын 05,06-ны өдрүүдэд Сайншанд сумын Соёмбо цогцолборын хүндэтгэлийн танхимд амжилттай зохион байгууллаа.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай” хуулийн 20 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл болон эрсдэлт нөхцөлд
байгаа хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн анхан
шатны нэгж сум, хорооны төвшинд ажиллах салбарын мэргэжилтэн, албан
тушаалтнуудаас бүрдсэн хамтарсан баг байна гэж нарийвчлан тусгасан байдаг.
Тус сургалтын нээлтэд ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга
Ц.Алтанзаяа, аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр,
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, ГБХЗХГ-ын дарга
Г.Өлзийбүрэн нар тус тус оролцож үг хэллээ.
Сургалтад нийт 14 сумдын Хамтарсан багийн 110 гишүүд оролцлоо. Тус сургалтыг
доорх сэдвүүдийн хүрээнд явууллаа. Үүнд:
“Хамтарсан багийн түүхэн хөгжил, олон салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллах
нийгмийн хэрэгцээ шаардлага”,
“Хүүхдийн эрхийн чиглэлээр баримталж буй олон улсын зарим чиг хандлага,
үндэсний хууль тогтоомжтой нийцэж буй байдал”,
“Хамтарсан багийн хууль эрх зүйн орчин”,
“Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, хүчирхийллийг таньж илрүүлэх нь”,
“Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүнийг таньж илрүүлэх нь”,
“Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх үйлчилгээний журам” зэрэг
сэдвүүд тус тус болно.
Энэхүү сургалтыг онол, практик хэрэглээг хослуулан зохион байгуулсан бөгөөд эрсдэлт нөхцөлд
байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах, хамгаалах,
урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх чадварыг эзэмшүүлснээр сургалтын үр дүн
илүү өгөөжтэй боллоо гэж сургалтад хамрагдсан гишүүд, иргэд дүгнэлээ.
Сургалтад хамрагдсан
бүх гишүүдэд гэрчилгээ олголоо.