ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

2017-06-16

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар хуралдаан энэ сарын 16-ны өдөр буюу өнөөдөр  70,5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Тус хурлаар:

1. ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр аймгийн 2017 оны төсвийн нэмэлт өөрчлөлтөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг батлуулсан тухай мэдээлэл,

2.Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар аймгийн хэмжээнд эхний 5 сарын байдлаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаарх илтгэл, мэдээлэл

3. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Б.Батбаяр Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл, дүгнэлт, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний танилцуулга

4. ГХУСАЗСЗ-ийн гишүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017  онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний II-р улирлын биелэлт, явцын талаар тус тус мэдээлэл хийж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Мөн ГХУСАЗСЗ-ийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан шинээр гарч буй хууль тогтоомжуудыг сурталчлах ажлын хүрээнд Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй  Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудад мэдлэг олгох  зорилго бүхий сургалтыг тус аймагт энэ оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай зардлыг тус хурлаар хэлэлцэж 100 хувийн саналаар батлав.

Аймгийн хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар зам тээврийн хэрэг 29, осол 107 гарсан байх бөгөөд үүнээс нас барсан хүн 6, гэмтсэн хүн 16 байна. Энэхүү хэрэг, зөрчил нь Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай босоо тэнхлэгийн авто замд гардаг бөгөөд шалтгаан нөхцөл нь үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурд хэтрүүлдэг, гэрлээ шилжүүлдэггүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсвэл хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болдог байна.

Иймд орон нутагт замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх саналыг аймгийн Цагдаагийн газраас гаргасан бөгөөд зөвлөлийн дарга тус хөтөлбөрийг боловсруулахад оролцогч талууд,  хамрах бүх талын оролцоог сайтар ханган, саналыг тусгаж ажиллахыг онцолсон юм.

Мөн “Хамарын хийд”-д олон нийтийн цагдаа ажиллуулж, байрлуулах асуудлыг шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%