ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2017-07-27

Эрхэм хүндэт Дорноговьчууд та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2226,  Их Монгол Улс байгуулагдсаны 811,  Ардын хувьсгалын 96, Дорноговь аймаг үүсгэн байгуулагдсаны 86, Сайншанд сум үүсгэн байгуулагдсаны түүхт 56 жилийн ойн баярын мэндийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өөд өөд нь өргөн дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Үндэсний их баяр наадам маань эрт дээр үеэс туурга тусгаар Монгол Улсын сүр хүч, сүлд хийморь, Монгол түмний эрдэм чадал, эв эеийн баталгаа, энх амгалан амьдралын илэрхийлэл болсоор ирсэн билээ.

Дорнын говьчууд бидний заяа буян түшиж, байгаль дэлхий нар хураа хайрлаж, нутаг ус маань сайхан зуншиж, хүн зоны сэтгэл тэнэгэр байгаа энэ л өдрүүдэд эрийн гурван наадмаа шимтэн үзэж, бахдан биширч, баярлан цэнгэж байна.

Түүнчлэн Дорноговьчууд бид эрүүл аюулгүй, амар тайван амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон арван хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон  ажлууд өрнүүлсэн амжилт бүтээлээр Үндэсний их баяр наадмаа угтаж байгаадаа баяртай байна.

Догшин ноён хутагтаараа овоглодог Дорноговьчуудын маань идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай  харваачид нь мэргэн байж баяр цэнгэлээр дүүрэн, цог хийморьтой, элбэг тэнүүн наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА САНДАГДОРЖИЙН ТҮМЭНБАЯР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%