Дорноговь аймгийг 2016-2020 онд
хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудын нэг
болох Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хүүхэд залуучуудын
цэцэрлэгт хүрээлэн”-г шинээр бий болгож ашиглалтад оруулах
ажил биеллээ олж, өнөөдөр буюу 2017 оны 07 сарын 27-ны өдөр
нээлтийн ёслолоо хийж албан ёсоор хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд Улсын Их
Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр,
Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр, Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Эрдэнэбаяр нар
оролцлоо.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан муу мянган холбоот хошууны 600 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалтаар “Манхан говь” ХХК-ийн ажилчид хийж гүйцэтгэсэн юм.
Тус үйл ажиллагааны үеэр ард иргэд ая тухтай амрах нөхцөл бололцоог хангасан тус бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.