Тулгар төр байгуулагдсаны 2226, Их
Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын
хувьсгалын 96, Дорноговь
аймаг үүсгэн
байгуулагдсаны 86, Сайншанд сум үүсгэн байгуулагдсаны түүхт 56 жилийн ойн баярыг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд,
эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалан болон төрийн бус байгууллагад олон жил үр
бүтээлтэй ажилласан Дорноговь аймгийн харьяат иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн
2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар зарлигаар олгогдсон Төрийн
одон, медалийг баяр наадмын хүндэтгэлийн хурлын арга хэмжээний үеэр гардуулан
өглөө. Төрийн шагналыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Аймгийн ИТХ-ын дарга
С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар гардуулан өглөө.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр
аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр Дэлгэрэх сумын
1-р багийн Засаг дарга Д.Цэрэнчимэд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
“Өргөмжлөл”-өөр “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын ачигч Н.Энхжаргал,
Аймгийн Татварын хэлтсийн татвар хураагч Б.Алтанзул нарыг тус тус шагнасан юм.