Хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд бие сэтгэл, оюун ухаан, авьяас чадвараа
дайчлан, хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж байсан ахмадууддаа, тэдний залгамж халаа болсон үе
үеийн эмнэлгийн салбарын нийт ажилчид та бүхэндээ Эрүүл мэндийн салбарын ажилтны баярын мэндийг
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж байна. Та
бүхэндээ эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байдагт
талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн
ерөөе.