ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ 20 ЖИЛИЙН ОЙН БАЯР БОЛЖ БАЙНА

2017-08-18

Багануур-Зүүн өмнөд бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээтөрийн өмчит хувьцаат компанийн Дорноговь аймаг дахь салбар үүсч байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Саран хөхөө театрт болж байгаа билээ.  

Тус арга хэмжээнд Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Б.Ганзориг болон тус байгууллагын удирдлагууд, албан хаагчид оролцож байна. Энэ үеэр эрхэм үүргээ биелүүлэхийн төлөө олон жилийн турш оюун ухаан, хүч хөлсөө зориулан ажиллаж буй Дорноговь Цахилгаан Түгээх Сүлжээний 3 ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулсан юм. Тодруулбал Алтан гадас одонгоор тус салбарын ахлах нягтлан бодогч Д.Баянжаргал, Хөдөлмөрийн хүндэт медалиар М.Алтанцэцэг, И.Баянтөр нар тус тус шагнагдаж, төрдөө ажил хөдөлмөрөө үнэлүүлж, энгэрээ мялаалаа.

Түүнчлэн Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өргөмжлөлөөр тус салбарын ахмад ажилтан Ц.Рэгжидмаа, Н.Төмөр, шуурхай үйлчилгээ засварын монтёр Ч.Мөнхтүвшин, байцаагч Ц.Буджав, жолооч М.Дорждавга нар шагнуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%