ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-08-22

Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит сургалт хэлэлцүүлэг өчигдөр буюу 2017  оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн Замын-Үүд суманд, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сайншанд суманд тус тус зохион байгуулагдлаа.

Сургалт хэлэлцүүлгийг Замын-Үүд суманд урд сумд, Сайншанд суманд хойд сумдыг хамруулж  бүсчилсэн хэлбэрээр явуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Н.Хонгорзул удирдан явуулж төсөл хэлэлцүүлэгч Багийн ахлахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан ажиллав.

Төслийн талаарх иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Түмэнбаяр үг хэллээ.

Хэлэлцүүлэгт нийт сумдын иргэд олон нийт, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын алба хаагчдыг хамруулсан 600 гаруй оролцогчид оролцож Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн үндсэн зургаан багц сэдвийн танилцуулагатай холбогдуулан асуулт асууж тодруулан, саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 600 гаруй иргэн саналын хуудас бөглөв.

Иргэдээс гаргасан бүх саналыг нэгтгэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны дотор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%