ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсч хөгжсөний түүхт 15 жилийн ойн баярын өдөр болж байна

2017-08-25

Дорноговь аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсч хөгжсөний түүхт 15 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр буюу 08 дугаар сарын 25-нд Соёмбо цогцолборын Хүндэтгэлийн өргөөнд болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг даргын орлогч О.Ганбат нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль тогтоомж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, төрийн өмнө хуулиар хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн тус албаны дарга, дэд хурандаа П.Ууганбаярыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Хүндэт өргөмжлөлөөр, шийдвэр гүйцэтгэгч Ц.Эрэвгийлхамыг өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%