2017-2018 оны
хичээлийн шинэ жилийн баярын мэндийг нийт оюутан, сурагч, хүүхдүүддээ болон
эрдэмтэн багш, боловсролын салбарын ажилтнууд, эцэг эхчүүд та бүхэндээ аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж эрхэм
баян эрдэм мэдлэгийн төлөөх их үйлст нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Эрдэм мэдлэг
бол эх орны хөгжлийн хөдөлгөгч хүч, эх үндэс гэдэгтээ хүн бүр санаа нэгддэг
болохоор эрдмийн их оргил өөд тэмүүлэн яваа хүүхэд, залуус, шинэ үеийн хариуцлагатай
иргэдийг сургаж, төлөвшүүлэх эрхэм үүргийг хүлээсэн багш нар,
үр хүүхдэдээ бүхнээ зориулагч эцэг эхчүүд та бүхний минь нөр их
хөдөлмөр бүтээл нь өнөөдрийн аймаг орон нутгийг өнгийг илэрхийлж
улам бүр хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Аймаг орон нутгийн зүгээс
боловсролын салбарыг тэргүүлэх салбаруудын нэг болгон хөгжүүлэх бодлого,
шийдвэрээ гарган үр дүнтэй ажиллаж байгаад таатай байна. Цаашид аймаг орон
нутгийнхаа хөгжлийн төлөө эрдэм мэдлэг оюунаа
ашиглан бүгдээрээ хамтран зүтгэхийг уриалж байна.
Та бүхний маань эрдмийн гэрэлт
аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс
тань үргэлж мандан дэлгэрэх болтугай!