Нийтээр тэмдэглэх баярын болон
тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд тусгагдсанаар “Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр
тохиодог билээ.
Энэ жил тус өдрийг тэмдэглэн
өнгөрүүлэх 22 дахь жил, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг
мөнхжүүлэх 80 дахь жил тохиож байгаа бөгөөд тус өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах
салбар комиссоос “Улс
төрийн хэлмэгдүүлэлт ба өнөөгийн сургамж” сэдэвт илтгэлийн уралдааныг нийт
төрийн албан хаагчдын дунд 2017.09.10-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн
билээ.
Тус уралдааныг зохион
байгуулснаар улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, хор уршгийг хойч үедээ
ойлгуулах, өнөөгийн сургамжийн талаарх төрийн албан хаагчдын үзэл бодлыг
тодорхойлох зорилготой бөгөөд энэхүү уралдаанд төрийн бүхий л байгууллагын албан
хаагчид оролцох боломжтой юм.
Илтгэлийн уралдаанд оролцох хүмүүсийн
мэдээллийг 2017.09.07-ны өдөр аймгийн ИТХ-ын ажлын албанд хүлээн авна.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг
урьж байна.
АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ АЙМГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ
УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС