ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2017-09-10

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд тусгагдсанаар  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 22 дахь жил, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 80 дахь жил өнөөдөр тохиож байна.

Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн 80 дахь жил тохиож байгаатай холбогдуулан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС-ын даргын 2017 оны 03 дугаар захирамжийн дагуу тодорхой ажлуудыг улс, орон даяар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь 2017 оны 08 сарын 20-ноос 30-ны өдрүүдэд 330 сум, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт ярилцлагыг зохион байгуулах юм. Тус аймгийн сумдын салбар комиссоос  8 дугаар сарын 25-09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд энэхүү онол практикийн уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан.

 Мөн үеэр их хядлага, хэлмэгдүүлэлтийн түүхэн гашуун сургамжийг ард иргэдэд таниулан сурталчлах зорилгоор “Мартах эрхгүй, давтах эрхгүй” нэртэй баримтат киног оролцогчдын хүртээл болгосноос гадна орон телевизүүдээр

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан жил бүр төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж ажилладаг бөгөөд энэ жилийн хувьд  аймгийн салбар комиссоос хэлмэгдэгсдийн амьд сэрүүн үр хүүхэд, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонсож гарын бэлэг гардуулах, Дэчинчойнхорлин хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан ном хуруулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%