Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн тохиолдуулан аймгийн ЦАУЗБСК-с улс
төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, сургамжийн талаарх үзэл бодол, өнөөгийн
нийгэмд баримтлах зарчмыг тодорхойлох зорилгоор “Улс
төрийн хэлмэгдүүлэлт ба өнөөгийн сургамж” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион
явууллаа.
Тус уралдаан улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан, хэлмэгдүүлэлт гарахад нөлөөлсөн
хүчин зүйлс, түүний хор уршиг, үр дагаврыг тодорхойлсон, өнөөгийн цаг үед баримтлах
зарчим, ирээдүй хойч үед үлдээх сургамжийг тодорхойлсон агуулгын хүрээнд
явагдсан юм.
Шүүгчээр салбар комиссын нарийн
бичгийн дарга Н.Хонгорзул, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Дэчинчойнхорлин хийдийн
Хамба лам Ж.Болор-Эрдэнэ, Сайншанд сумын 2 дугаар багийн ИНХ-ын дарга Ц.Бадиа
нар ажиллалаа.
Энэхүү уралдаанд нийт 13 төрийн
албан хаагчид амжилттай оролцож уран илтгэснээс
- Гутгаар байрыг Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Ц.Энхтайван,