ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ЭРДЭНЭ СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ” БОЛЖ БАЙНА

2017-09-13

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын  “ЭРДЭНИЙН АЛТАН НАМАР-2017” сум сурталчлах өдөрлөг өнөөдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Саран хөхөө театрын өмнөх талбайд нээлтээ хийж, амжилттай зохион байгуулагдаж байна. Тус өдөрлөгт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Э.Ганбаяр, мөн тус сумын Засаг Дарга Ч.Энхмэнд зэрэг нутгийн удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.   

Энэхүү арга хэмжээг тохиолдуулан сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяаг үнэлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр Доржийн Баатарыг, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Өргөмжлөл”- өөр  Цэнддоогийн Цэрэнчимэг нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Өдөрлөгийн үеэр тус сумын  албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг танилцуулсан мэдээллийн самбар, нутгийн онцлог, давуу талыг харуулсан экологийн цэвэр брэнд бүтээгдэхүүнүүдээрээ амталгаат  үзэсгэлэн худалдаа зохион байгуулж  нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэдэд үйлчиллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%