Аймгийн Иргэдийн
Төлөөлгчдийн Хурал болон Эрээн хотын Ардын Хурлын Байнгын Хорооны хамтын
ажиллагааны хүрээнд 2017.09.18-ны өдөр ӨМӨЗО-ны Ардын Хурлын Байнгын Хорооны 1 дүгээр орлогч
дарга Рэн Жиян Лу, Эрээн хотын Ардын Хурлын Байнгын Хорооны соёл боловсролын
зөвлөлийн дарга Бао И Дун болон Эрээн хотын Ардын Хурлын Байнгын Хорооны
төлөөлөгчид айлчлан ирлээ.
Эрээн хотын
боловсролын зөвлөл болон Дорноговь аймгийн Боловсролын газрын хамтын гэрээний дагуу “Хараацай”
цэцэрлэг, 12-р цэцэрлэг, 3-р сургууль, 1-р сургуулиудтай танилцлаа. Тухайн арга
хэмжээний үеэр “Хараацай” цэцэрлэгийн 60 жилийн ойд зориулж гадна талбайд
тоглоом, Сайншанд сумын 12-р цэцэрлэгийн Хүүхдийн чийрэгжүүлэлтийн өрөөнд бие бялдар
хөгжүүлэх цогц тоглоомуудыг бэлэглэлээ.