ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2017-09-20

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан энэ сарын 20-ны өдөр буюу өнөөдөр  болж өнгөрлөө.

Хуралдаан 88,2 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. Аймгийн хэмжээнд эхний 9 сарын байдлаар үйлдэгдэж байгаа гэмт, хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл,

2. “Хууль сахиулах байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийх тухай мэдээлэл

3.  Сумдад ажиллах тухай

4. Тайлан мэдээ бичих, ирүүлэх тухай

5. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл байршуулах самбар шийдвэрлэх тухай

Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар аймгийн хэмжээнд эхний 9 сарын байдлаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.Мөнхгэрэл зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тус тус мэдээлэл хийлээ.

Мөн ГХУСАЗСЗ-с сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай танилцах, аймгийн зөвлөлийн ажлыг танилцуулах, иргэд төрийн албан хаагчидтай уулзах, тэдний санал бодлыг сонсох зорилгоор нийт сумдад ажиллах үйл ажиллагааны зардлыг батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%