ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ-2017

2017-09-26

Монгол Улсад Нутгийн Удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой, төвийн бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны албан хаагчдыг чадавхижуулах нь сэдэвт туршлага солилцох уулзалт 2017 оны 09 дүгээр сарын 22-24 өдрүүдэд Говьсүмбэр аймагт болж өнгөрлөө.

Төвийн бүсийн аймгууд хоорондоо ажил мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа тус арга хэмжээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь,  Өмнөговь, Төв, Сэлэнгэ гэсэн 7 аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга,  ажлын албаны ажилтнууд оролцсон юм.

Уулзалтын үеэр аймгуудын ИТХ-ын удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж, өөрийн байгууллагын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, сайн туршлагыг танилцуулан илтгэл тавьсан юм.

Мөн аймгуудын хооронд нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулж, Говьсүмбэр аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, "Шивээ-Овоо" ХК-ний нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Төвийн бүсийн аймгуудын туршлага солилцох уулзалтыг 2 өдрийн турш амжилттай зохион байгуулсан Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, ажлын албаны ажилчдад талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%