ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ УРД СУМДАД АЖИЛЛААД ИРЛЭЭ

2017-09-28

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын  2017.09.20-ны өдөр баталсан “Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-с сумдад ажиллах үйл ажиллагааны удирдамж”-ийн дагуу:

Зөвлөлийн дарга С.Түмэнбаяр,

Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул,

Зөвлөлийн гишүүд: аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу,

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар,

Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Мөнхбаяр ,

Тагнуулын хэлтсийн дарга, хошууч М.Очирбат,

Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Болдсайхан,

Онцгой байдлын газрын дарга, хошууч Л.Тамир,  

Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Жаргалсайхан,

Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Өлзийбүрэн,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргыг орлож шийдвэр гүйцэтгэгч н.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 25-27-ны өдрүүдэд баруун урд сум болох Улаанбадрах, /Улаанбадрах сумын Баянбогд баг/,  Хөвсгөл, Хатанбулаг, /Хангийн боомт/ сумдад ажиллаад ирлээ.

Ажлын хэсгээс сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгч, аймгийн зөвлөлийн ажлыг танилцуулан иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж тэдний санал бодлыг сонсон, холбогдох зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.

Уулзалт ярилцлагад Хөвсгөл сумын 68, Хатанбулаг сумын 85, Улаанбадрах сумын 57, Улаанбадрах сумын Баянбогд багийн 32, Зүүнбаян багийн 95,  нийт 337  иргэд, төрийн албан хаагчид оролцсон бөгөөд тус үеэр гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 10 гаруй төрлийн 800 ширхэг гарын авлага, сурталчилгааны материалыг тарааснаар шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах ажлыг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийг эрх зүйн мэдээ мэдээллээр хангасанд ач холбогдол оршив.

 

Мөн үеэр ГХУСАЗСЗ-н гишүүн байгууллагууд салбар салбарынхаа дотоод үйл ажиллагаатай биечлэн танилцаж, цаашид авах арга хэмжээ болон хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%