ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МЭНДЧИЛГЭЭ

2017-09-28

Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан тус  сургуулийг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд  хүчин зүтгэсэн ахмад багш сурган хүмүүжүүлэгчид, тэдний залгамж халаа болсон дунд, залуу үеийн багш, ажилчид, үе үеийн  төгсөгчид та бүхэндээ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа  чин сэтгэлийн баярын мэндчилгээг  дэвшүүлж  байна. 

Миний бие сурч боловсрох, ирээдүйд ямар мэргэжил сонгож, хэн болох вэ гэдгээ сонгох амьдралын гараагаа энэ эрдмийн өргөөнөөс эхлүүлж байлаа.


Сургууль минь өдрөөс өдөрт, жилээс жилд өргөжин тэлж, хөгжил цэцэглэлтийн шат өөд тэмүүлэн, оюунлаг иргэдийг бэлтгэн гаргахад чамгүй их амжилт гарган яваад нь төгсөгч би баярлаж, бахархаж, дурсаж явдаг юм.


Тус сургуулийн эрдэмтэн багш, хамт олны мэдлэг, боловсрол, оюун ухааныг тэлж хөгжүүлэх үйлс тань түгэн дэлгэрч, улс орныхоо хөгжилтэй хөл нийлүүлэн ирээдүйгээ авч явах өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, чадварлаг төгсөгчдийг олноор төрүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсье.  


Та бүхний эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%