ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МЭНДЧИЛГЭЭ

2017-09-28

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар цэцэрлэг үүсэн байгуулагдсан нэгэн жаран жилийн түүхэн хөгжилд гар бие, хүч оюунаа дайчлан ажиллаж ирсэн ахмад буурлууд, үе үеийн эрхлэгч, багш, ажилчид,  цэцэрлэгт сурч хүмүүжиж байсан хүүхэд багачууд, тэдний эцэг эхчүүд та бүхэндээ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа  чин сэтгэлийн баярын мэндчилгээг  дэвшүүлж  байна.

 

Тус цэцэрлэг байгуулагдсан цагаасаа сургуулийн өмнөх боловсрол олгох үйл хэрэгт өөрийнхөө түүхэн үүргийг нэр төртэй биелүүлж,  бидний  хойч ирээдүй болсон олон зуун хүүхэд багачуудыг  асран халамжилж, сурган хүмүүжүүлж, тэдний  авьяасыг нээн хөгжүүлж ,  эрүүл чийрэг бие бялдартай өв тэгш хүмүүжилтэй, өндөр боловсрол мэдлэгтэй иргэд болох эх суурийг тавьж, боловсролын хөгжил шинэчлэлийн түүхийг бүтээлцсээр өнөөг хүрч байна. Цаашид ч энэ амжилтаа улам ахиулна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Бид боловсрол соёлын чиглэлийн асуудлуудыг чухалчлан авч үзэж, тэгш хүртээмжтэй үйлчилгээ, чанар, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэн, эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхийн  төлөө хичээн ажиллаж байна.

 

Та бүхэн минь ойн баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%