ТӨЛӨӨЛӨГЧИД ТУС ТУСЫН ХОРООН ДЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 02-нд товлогдсонтой холбогдуулан өнөөдөр 10:00 цагаас эхлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ээлжит хурлаар хэлэлцэх асуудлуудтай танилцаж, тус тусын хороон дээрээ холбогдох албаны хүмүүс, хэлтсийн дарга нараас тодруулга авч ажиллаж байна.