Дэлхийн багш нарын 21, Монголын багш нарын 51 дэх
өдрийн баярын арга хэмжээ 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь
аймгийн Хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус
арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга
С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн
бодлогын хэлтсийн дарга Ч.Байгальтуяа, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын
дарга Ч.Отгонбаяр нар уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын үеэр УИХ-ын гишүүн болон аймгийн
удирдлагууд боловсролын салбартаа ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан багш,
ажилтан, албан хаагчдад шагнал гардуулсан юм.
Тухайлбал аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
даргын өргөмжлөлөөр Сайншанд 1-р цэцэрлэг, дуу хөгжмийн багш Г.Соёлмаа, Сайншанд, ЕБ-ын 1-р
сургууль, технологийн багш Ц.Норжин, Сайншанд, ЕБ-ын 2-р
сургууль, бага ангийн багш Л.Наранчимэг, Айраг сум, ЕБ-ын сургууль,
бага ангийн багш Ж.Сарантуяа, Замын-Үүд сум, ЕБ-ын 3-р сургууль,
англи хэлний багш Б.Өлзийхутаг, Иххэт сум, ЕБ-ын сургууль, ахмад багш
Д.Юмжав, Алтанширээ сум, ЕБ-ын сургууль, нийгмийн ажилтан Т.Энхчимэг,
Өргөн сум, ЕБ-ын сургууль, математикийн багш Ж.Нарангэрэл, Хатанбулаг
сум, ЕБ-ын сургууль, биеийн тамирын багш П.Сэргэлэн-Од, Эрдэнэ
сум, ЕБ-ын сургууль, дуу хөгжмийн багш Б.Энхжаргал, БСУГазрын мэргэжилтэн
Э.Нямцэцэг нарыг шагнаж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Мөн энэ баярт өдрийг тохиолдуулж, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл ивээн тэтгэж, аймгийн ЗДТГ болон
Боловсрол, Соёл урлагийн газар хамтран “Алтанзул” наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж, шилдгийн шилдэг багш, хамт олныг шалгарууллаа.