ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

САЙНШАНД СУМЫН 2-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

2017-10-03

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р цэцэрлэгийн түүхт 60 жилийн ойд зориулсан баярын хурал 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Саран Хөхөө театрт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг,  Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгальтуяа, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ч.Отгонбаяр нар уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн тус цэцэрлэгийн нэгэн жаран жилийн түүхэн хөгжилд гар бие, хүч оюунаа дайчлан ажиллаж ирсэн ахмад буурлууд, багш, ажилчид,  цэцэрлэгт сурч хүмүүжиж байсан үе үеийн төгсөгчид ойн баярт хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ үеэр ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан Сайншанд 2-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багш  Батсайханы Мөнгөнзул, туслах багш Тавхайн Мөнхтуяа нарыг аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%