ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

САЙНШАНД СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 3-Р СУРГУУЛИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

2017-10-03

Дорноговь аймгийн Сайншанд сумын Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн түүхт 60 жилийн ойн баярын арга хэмжээ 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Баярын үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр нээж, мэндчилгээ дэвшүүллээ.

Нээлтийн арга хэмжээний дараа тус сургуулийг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд  хүчин зүтгэсэн ахмад багш сурган хүмүүжүүлэгчид, тэдний залгамж халаа болсон дунд, залуу үеийн багш, ажилчид, үе үеийн  төгсөгчид Ганзамчдын талбайгаас төрөлх сургууль хүртэл баярын парад алхсан юм.

Мөн энэ өдөр “Хүүхдийн ордон”-д ойн баярт зориулсан баярын хурал болсон бөгөөд энэ үеэр ажил үйлсээрээ бусдаа манлайлсан тэргүүний шилдэг багш, ажилтан албан хаагчдад ИТХ-ын даргын өргөмжлөл, Засаг даргын өргөмжлөл, Сайншанд сумын ИТХ-ын даргын өргөмжлөлийг гардуулан өгсөн нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал болсон юм.

Тухайлбал 3 дугаар сургуулийн физик, математикийн багш Д.Оюунчимэг аймгийн ИТХ-ын даргын Хүндэт өргөмжлөл”-өөр, бага ангийн багш Н.Энхбаяр, технологийн багш Ц.Батбаяр, архив, албан хэргийн ажилтан Л.Отгонцэцэг, нийгмийн ухааны багш О.Ундармаа, үйлчлэгч Д.Эрдэнэчимэг, математикийн багш Б.Анхмаа, бага ангийн багш Л.Болормаа нарыг өргөмжлөлөөр тус тус шагнаж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%