Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай
хамтран хэрэгжүүлж буй “ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТТАЙ
ТЭМЦЭХ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, БЭРХШЭЭЛ, ХҮНДРЭЛ” сэдэвт Дорноговь
аймгийн суурь судалгааны ажлын хэлэлцүүлгийг Дорноговь аймгийн ЗДТГазар, Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал хамтран 09 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Нутгийн
удирдлагын ордны хурлын танхимд 3-н үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга
С.Түмэнбаяр, Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцож, дээрх сэдвийн
хүрээнд илтгэл тавьж, санал бодлоо хуваалцлаа.