ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГОВИЙН БҮСИЙН “АВАРГА ТОГООЧ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН, ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2017-10-04

Говийн бүсийн аварга тогооч шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд "Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, Монголын Мастер тогооч нарын холбооаймгийн Засаг Даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран амжилттай зохион байгуулж өнгөрлөө.

Тус арга хэмжээний гол зорилго нь төрөл бүрийн хоол, ундаа хийх технологи, ажилбарыг мэргэжлийн өндөр төвшинд эзэмшиж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг олон төрлийн амт чанар, шим тэжээл сайтай эрүүл хоол, бүтээгдэхүүнээр хангаж хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн өндөр ур чадвар бүхий тив, дэлхийн хэмжээний уралдаан, тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох мэргэжлийн тогооч, багийн бүрэлдэхүүнийг бэлтгэж дадлагажуулахад чиглэсэн юм.

Энэ үеэр ажил үйлсээрээ бусдаа манлайлсан 5 дугаар цэцэрлэгийн туслах тогооч Д.Одончимэгийг аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%