Сайншанд сумын 4-р багийн Иргэдийн Нийтийн Хурал ахмадуудаа хүлээн авч
уулзалт, ярилцлага хийлээ. Уулзалтад тус багаас нэр дэвшсэн аймгийн ИТХ-ын
дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр нар хүрэлцэн ирж,
ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, амжилт хүслээ. Энэхүү
уулзалтад багийн Засаг дарга Ц.Анхзул болон төлөөлөгчид 2017 онд хийгдсэн
ажлууд, 2018 онд хийхээр төлөвлөгдөж буй ажлуудаа танилцуулж тэдний санал
бодлыг сонслоо.