ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ТӨМӨР ЗАМЫН МОНГОЛ АРДЫН НАМ АХМАДУУДАА ХҮЛЭЭЖ АВЛАА

2017-10-09

Дорноговь аймгийн Сайншанд сумын төмөр замын Монгол ардын намын хороо 10 дугаар сарын 07-ны өдөр Монголын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан Сайншанд сумын 4, 7 дугаар багийн ахмад идэвхтэн гишүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, төмөр замын МАН-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Болор-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Алтанбаатар, Сайншанд сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Гантөмөр, Д.Ганболд, Д.Хатанзориг, Г.Өглөөбаяр, Ч.Сугарбаатар нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Тус арга хэмжээний үеэр ахмадуудын дунд жүжигчилсэн тоглолт, дууны тэмцээн, дартсын тэмцээн  амжилттай зохион байгуулж, Сайншанд өртөөний баг тэргүүлсэн юм.

Мөн хөдөлмөр бүтээлээрээ үлгэрлэсэн ахмад Ш.Сурмаа, Р.Жавзмаа нарыг “Аймгийн ИТХ-ын даргын ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнаж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%