ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР БОЛЛОО

2017-10-09

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  4, 7 дугаар багаас сонгогдож ард иргэдээ төлөөлөн ажиллаж буй төлөөлөгчид “ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” хэмээх нээлттэй өдөрлөгийг 10 дугаар сарын 08-ны өдөр төмөр замын Соёлын төвд амжилттай зохион байгууллаа.

       Энэхүү нээлттэй өдөрлөгийн гол зорилго нь тус багийн ард иргэдийн тулгамдсан асуудлыг сонсох, шийдвэрлэх арга замыг хайх, санал гомдол, асуултад тайлбар өгөх, мөн 2017 онд Сайншанд хотод болоод 4, 7 дугаар багт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд багтсан ажлуудыг ард иргэдэд мэдээлэхэд оршиж байлаа.

Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Болор-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Алтанбаатар, Д.Тулга, Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр, Сайншанд сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаатар, Д.Ганболд, Д.Хатанзориг, Дц.Батбаатар, Г.Өглөөбаяр мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Оюунсайхан нар оролцож, ард иргэдийн санал гомдлыг хүлээн авч, сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%