ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГХУСАЗСЗ ӨРГӨН, ЭРДЭНЭ, ЗАМЫН-ҮҮД СУМДАД АЖИЛЛААД ИРЛЭЭ

2017-10-12

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын 10,11-ны өдрүүдэд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр, аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу, аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Г.Эрдэнэбаатар, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Болдсайхан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Мөнхбаяр, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Жаргалсайхан, ГБХЗХГазрын мэргэжилтэн Б.Энхтуяа, ИТХ-ын Хууль эрх зүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан Л.Оюунсүрэн, Замын-Үүд сумын Тагнуулын хэлтсийн хурандаа н.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр аймгийн зүүн, зүүн урд сум болох Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдад ажиллаж, ард иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр ард иргэдэд зөвлөлийн ажлыг тайлагнаж, оны эхний 9 сарын байдлаар аймаг болон сумдын гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт, шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид ямар асуудал дээр анхаарах талаар ард иргэдийн саналыг авч, холбогдох мэдээлэл, зөвлөмж өгч, шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор гарын авлага тараах зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Өргөн сумаас 80 гаруй, Эрдэнэ сумаас 90 гаруй, Замын-Үүд сумаас 170 гаруй иргэд, төрийн албан хаагчид идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлэв.

Мөн үеэр ГХУСАЗСЗөвлөлийн гишүүд салбар салбарынхаа байгууллагын дотоод үйл ажиллагаатай биечлэн танилцаж, цаашид авах арга хэмжээ болон хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 10 дугаар сарын 13-ны өдөр аймгийн хойд сум болох Айраг, Даланжаргалан сумдад, 10 дугаар сарын 16-ны өдөр Сайншанд суманд ажиллахаар төлөвлөөд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%