ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГХУСАЗСЗ АЙРАГ, ДАЛАНЖАРГАЛАН СУМДААР АЖИЛЛААД ИРЛЭЭ

2017-10-16

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл” энэ сарын 13-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ Айраг, Даланжаргалан сумдад ажиллаад ирлээ.

Энэ үеэр ард иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулан зөвлөлийн ажлыг тайлагнаж, цаашид ямар асуудал дээр анхаарах талаар ард иргэдийн саналыг авч, холбогдох мэдээлэл, зөвлөмж өгч ажиллалаа. Мөн 2017 оны эхний 9 сарын байдлаар аймаг болон сумдын хэмжээнд гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт, шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор гарын авлага тараах зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Айраг сумын 90 гаруй, Даланжаргалан сумын мөн 90 гаруй иргэд идэвхтэй оролцож санал бодлоо солилцлоо.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 16-ны өдөр ГХУСАЗСЗ аймгийн Саран хөхөө театрт Сайншанд сумын ард иргэдтэй уулзана.

Энэхүү “Иргэдээ сонсъё” хэлэлцүүлэгт ард иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%