ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МЭНДЧИЛГЭЭ

2017-10-18

Архивын салбарыг хөгжүүлж, Монгол Улсын түүхийг нандигнан хадгалж, хойч үедээ бүрэн бүтнээр өвлүүлэх ариун үйлсэд залуу нас, мэдлэг боловсрол, авьяас чадвараа харамгүй зориулсан ахмад үеийнхэн болон өдгөө тус салбарт ажиллаж буй нийт архивчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой, Дорноговь аймгийн архивын алба байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэндийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Архив нь хүн төрөлхтний улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үнэт баталгаа төдийгүй хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндэс суурь болсон баримт материалуудыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх чухал үүрэг, ач холбогдолтой байгууллага билээ.

Та бүхний аймаг орон нутгийнхаа үүх түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, архивын салбарыг хөгжүүлэх нэн хариуцлагатай үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

 ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.ТҮМЭНБАЯР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%