УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн
өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нийт багийн
Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт тэдний мэдвэл зохих нутгийн өөрөө удирдах
ёсны байгууллагын үндсэн агуулга, үйл ажиллагаа, шийдвэр гаргах хүрээний суурь
асуудлуудын гол ойлголтуудыг өгч, тэднийг үйл ажиллагаандаа удирдлага болгон
идэвхтэй ажиллахад нь нөлөөлөх багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах суурь
сургалт Сайншанд сумын “Соёмбо” цогцолборт 3 сургагч багштайгаар тус бүр 3
танхимд зэрэг хичээллэж байна.
Тус сургалтыг нээн аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр сургалтад хамрагдаж
буй нийт албан хаагчдад 2 өдрийн сургалтдаа идэвхтэй оролцож, сурч мэдсэн
зүйлсээ ажилдаа хэвшүүлэхийг зөвлөлөө.
Дорноговь аймгийн 64 багийн ИНХ-ын дарга, 14 сумын ИТХ-ын нарын бичгийн
дарга, Говьсүмбэр аймгийн 14 багийн ИНХ-ын дарга, 3 сумын ИТХ-ын нарийн бичгийн
дарга, нийт 90 гаруй албан хаагч сургалтад хамрагдаж байгаа бөгөөд сургалт 2 өдөр үргэлжлэх юм.