Өнгөрөгч
амралтын өдөр буюу 28-ны өдөр “Олуулаа уншъя” уриатай хэлэлцүүлэг Соёмбо
цогцолборын Номын өргөөнд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Уг
хэлэлцүүлгийг уншигчдын тоог нэмэгдүүлэх, хүүхдийг ном унших арга барилд зөв
хөтлөх, ном унших ач холбогдлыг ухааруулах, сонирхол хүслийг нь төрүүлэхэд
хамтран ажиллаж эргэх холбоог бэхжүүлэн ажиллах зорилгоор зохион байгуулсан юм.
Энэхүү арга
хэмжээнд урилгаар Хүүхдийн Төв Номын Сангийн хэлтсийн дарга С.Тунгалаг, хүүхдийн
нэрт зохиолч МЗЭ-ийн шагналт М.Доржсүрэн нар мөн аймгийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн
газар, Төв Номын Сангийн хамт олон, Ерөнхий Боловсролын сургуулиудын номын
санчид, багш ажилчид, эцэг эх, хүүхэд багачууд, Сүхбаатар аймгийн Номын Сангийн
хамт олон оролцов.
Энэ үеэр
аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр тус арга хэмжээнд оролцогчдод мэндчилгээ
дэвшүүлж, чухал ач холбогдолтой арга
хэмжээ зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, амжилт хүслээ.